НИЙГЭМ

Б.Солонго: Сайхан сэтгэлт монгол түмэндээ баярлалаа, амьддаа бие биенээ хайрлая

БНСУ-д эрүүний мэс засалд орсон, “Маск” продакшны жүжигчин, “Honeymoon” хамтлагийн дуучин Б.Солонго тусгай үүргийн онгоцоор ирсэн. Гэтэл зарим хүн “Дээгүүр доогуур баахан хөөцөлдөж яваад ирсэн байх. Өөрийнхөө оронд настай, нялх хүүхэд ирүүлэх байсан юм. Ичдэггүй амьтан” гэх зэргээр цахим орчинд шүүмжилжээ.

Хүнд мэс засалд орсон шокноосоо гарч амжаагүй байхдаа эх орондоо яарсаар ирсэн түүнд энэ бүхэн хүнд туссан нь мэдээж. Б.Солонго цөхрөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та нар минь сэтгэл санаагаа өндөр байлгаж дархлаагаа сайн дэмжиж байгаа биз дээ.
Олон хүмүүс над руу “Чиний оронд өөр өвчтэй хүн хөгшин хүн ирэх байсын ичдэггүй амьтан” энэ тэр гэж элдэв message явуулж байна аа. Би өөрийн биеийн тухайн үеийн байдлаа дэлгэхэд хүргэлээ. Уучлаарай. Би зүгээр л ёс журмаараа хагалгаанд орсон, бичиг баримттайгаа бусдынхаа адил элчин дээр очерлож явах зөвшөөрлөө авсан юм шүү.
Гоо сайхны хагалгаа юмуу гэх юм. Зарим хүнд хөнгөн сонсогдож мэднэ. Үгүйд ээ хөнгөн биш маш хүнд төрлийн хагалгаанд орсоон. Айж ичиж нуух юм байхгүй ээ. Би үнэн, зөв байхыг хичээж явдаг бусдын л адил хүн.
Олон жил би эрүү, шүдний буруу зуулттай асуудалтай байж эрүү минь улам далийх аюултай гэсэн оноштой явж ирсээн нэлээд судалсаны эцэст санал тавьж Солонгосын “ID” эмнэлэгийн Эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон юмаа.. Солонгос руу Эмнэлэгийнхээ заасан хугацаанд очсон минь Тахалтай нүүр тулна гэж мэдсэнгүй явлаа. Тухайн үед явахад минь Солонгост аюулгүй байсан учир айх зүйлгүй эхний 7 хоног хагалгааны бэлтгэл ,шинжилгээнүүдээ өгч, 7 хоногийн дараа хагалгаандаа орсоон. Их л зоригтой орсон доо хөөрхий.

Хагалгаа минь ч мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон. Гэвч хагалгааны дараах хүндрэлтэй хугацааг давах шаардлагатай тулгарсаан. Гарч ирээд шокний байдалтай маш хэцүү байлаа. Дархлаа минь унаж, хоол унд идэж чадахгүй бие минь сульдаж амаар минь дүүрэн оёотой гуурстай байлаа. Хагалгаанаас гарч ирээд 2 хонож байхад муухай тахал тархаж хүнд байдал зарлагдсан байсан. Эмчилгээний дараа агаарт гарах чухал байлаа дархлаа муутай хүн өвчинд өртөх аюултай байсан учир ерөөсөө гараагүй агааргүй байшинд байлаа. Биеийн байдлын хажуугаар Тахлаас болж сэтгэл санаагаар маш их унаж айж, 14хоног суугаагаараа унтаж өдрийг ганцаараа элээж байлаа. Энэ үед өөрийн эрхгүй эх орон агаараа Монголынхоо тэнгэрээ, гэр орон гэр бүлээ өөрийн гэсэн хайртай бүхнээ маш их санаж уйлаад л байж байсан үе минь саяхан.

Тэр мэдрэмжийг миний хэцүү байдлыг туулсан хүн л мэдэх биз ээ. Монгол хүн сэтгэлийн хүчээр амьд байж оршдог юм аа.

https://www.facebook.com/613606522008863/photos/a.614020391967476/2860224700680356/?type=3&theater

Та нар минь битгий буруугаар ойлгож элдвээр хэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Одоо би Улсынхаа хамгаалалтанд иргэн хүнийхээ хариуцлагаар дүрэм журмыг маш сайн чандлан сахиж байна. Монгол шөлөөрөө бие минь тэнхэрч, монголынхоо агаараар дархлаа минь өндөр, сэтгэл минь дээд цэгтээ хүрчээ маш сайхан байна аа. Энд хамтдаа тусгаарлагдсан бүх хүмүүс гэр бүлдээ, хайртай хүмүүстэйгээ, эрүүл энх уулзаж Монголынхоо газар шороон дээр аз жаргалтай алхахыг л хүсэж байна. Эх орондоо Тусгаарлагдсан хүмүүс айх аюулгүй амар тайван унтацгааж байна. Янз бүрийн шалтгаанаар гадаадийг зорьсон олноо битгий муулаарай. Сайндаа биш амьдарцгаах гэж л шүү дээ. Бидний ард Монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа Төр засагтаа, Эрүүл мэндийн яамдаа, Онцгой байдалынхандаа эмч сувилагч нартаа Өлгийдөн авах эх орондоо сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та нартаа маш их баярлалаа. Та нартаа мөргөе. Амьддаа бие биенээ хайрлая. Хамтдаа бид давж гарч чадна аа” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button