Нийгмийн

Коронавирусээр өвчилсөн австрали эмэгтэй өөрийгөө Парацетамолоор эмчилжээ

Австралийн эмч бүсгүй өөрт нь илрээд буй шинж тэмдгийг анзаарч, түргэвчилсэн сорилоор өөрийгөө коронавирусийн халдвар авснаа мэджээ. Үүний дараа эмнэлэгт очихоор яаралгүй, өөрийгөө даруй гэртээ тусгаарлаж парацетамол эмийг хоёр ширхэгээр өглөө болон оройд ууж, завсар нь халуун бүлээн шингэнийг их хэмжээгээр ууж, тахианы шөл идэж байсан аж.

Ийн өөрийгөө тусгаарлах үедээ нөхөртэйгөө ч мөн зайнаас харилцаж байсан байна. Нөхөр нь бүтэн хамгаалалтын өмсгөл өмсөж, эхнэртээ хоолыг нь оруулж өгч байснаар бүсгүй сар хүрэхгүй хугацаанд бүрэн эдгэрсэн байна. Иймд тэрээр өөрийн эмчилгээний аргыг хүмүүст дэлгэжээ. Вирусийн эмчилгээний үед аль болох сайн унтаж амрах, шөлтэй хоол сайн идэх нь чухал болохыг онцолсон аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол хүний биеийн онцлог, жингээс хамаарч тус эмийн тун болон үзүүлэх нөлөө харилцан адилгүй байх тул иргэд эмчийн зааваргүй дур мэдэн өөрийгөө эмчлэхгүй байхыг сануулж байна.

О.ЭНЭРЭЛ

https://www.facebook.com/233229360887233/videos/225424865168925/?v=225424865168925
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button