Нийгмийн

ОХУ-д коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Москва хотод коронавирусын халдвартай 79 настай эмэгтэй Соколиная Гора дахь Халдварт өвчний эмнэлэгт нас барсан байна. Энэ нь тус улсад коронавирусын халдвараас болж нас барсан анхны тохиолдол болов.

"Нас барсан 79 настай өвчтөн энэ сарын 13-ны өдөр тус эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээг хийлгэж байсан боловч уушгины хурц үрэвсэл, болон суурь өвчний хавсарсан шинжээс болж нас баржээ.

ОХУ-ын Шуурхай штабын мэдээлснээр нас барсан иргэн уушгины үрэвслийн ноцтой эмгэгтэй байсан бөгөөд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, артерийн даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин, титэм судасны артер, уушгины архаг гипертензи зэрэг хавсарсан шинжүүдтэй байсан аж.

ОХУ-д халдвар авсан хүний тоо 147 болж, нас баралт нэг болж нэмэгдлээ. Энэ тухай Москва хотын дарга Сергей Собянин:

"Харамсалтай нь бид өнөөдөр коронавирусын халдвараас болж анхны иргэнээ алдлаа хэмээх агуулга бүхий мэдээллийг твиттертээ жиргэжээ. Тэрээр талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж буйгаа хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.bbc.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button