ЭРҮҮЛ МЭНД

Коронавирус Европоос Ази руу дахин тархаж эхэллээ

Өмнөд Солонгос, Хятад, Сингапур зэрэг орнууд Коронавирусын хоёр дахь давалгаанд өртөж буй нь АНУ болон Европын орнуудаас иргэдээ их хэмжээгээр татаж буйтай нь холбоотой байна.

БНХАУ, БНСУ, Сингапур, Япон зэрэг орнууд нь дотооддоо коронавирусийг тогтоож чадсан ч, гаднаас иргэн иргэдээс ахин коронавирус тархах магадлалтайг ДЭМБ-аас мэдээлсэн аж.

Тодруулбал, гадаадын улс орнуудаас БНХАУ-руу буцаж ирсэн хүмүүсийн дунд коронавирусийн 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Сингапур мөн 47 шинэ тохиолдлыг мэдээлсэн бөгөөд тэдний 33 нь гадаадын улс орнуудаас ирсэн иргэд эзэлж буй аж.

Өмнөд Солонгос улсад өнөөдөр /2020.03.19/-ийн байдлаар 152 шинэ тохиолдол илэрсэн боловч, тэдний хэд нь гадны улсаас ирсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Өчигдөр /2020.03.18/-нд Япон улсад шинээр гурван тохиолдол бүртгэгджээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар вирусын тархалт эцэслэж байна гэж мэдэгдсэний дараа даруй нэмж 154 тохиолдол бүртгэгдсэн тул, онц байдлыг зарласан аж.

Энэ тухай Японы Засаг дарга Наомичи Сузуки:

“Бид вирусийн тархалтыг тогтоох үүднээс иргэдээ аль болох гадагш гарахаас зайлсхийхийг сануулсаар буй боловч, шинээр дамжин орж ирж буй халдварын тархах эрсдлийг бууруулахын тулд өөр үе шат руу шилжих болно

ЭХ СУРВАЛЖ: https://www.bbc.com/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button