ДЭЛХИЙ

Реал Мадридын ерөнхийлөгч асан Лорензо Санз коронавирусийн улмаас нас баржээ

Испанийн Реал Мадрид багийн ерөнхийлөгч асан Лорензо Санз өчигдөр/2020.03.21/ 76 насандаа коронавирусийн улмаас нас баржээ.

Түүний хүү Лорензо Санз Дюран өөрийн твиттер хуудастаа "Аав маань таалал төгслөө. Тэр ингэж нас барах ёсгүй байсан. Аав минь миний амьдралдаа харж байсан хамгийн зоригтой, ажилсаг хүмүүсийн нэг байсан. Тэрээр гэр бүл болон Реал Мадрид багаар бахархдаг байсан” хэмээн жиргэсэн байна.

Лорензо Санз нь 1995-2000 онуудын хооронд Реал Мадрид багийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, Реал Мадрид баг Аваргуудын лигт хоёр удаа түрүүлж байжээ.

Тэрбээр 2000 онд Реал Мадрид багийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Флорентино Перезт ялагдаж албан тушаалаасаа буусан аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button