НИЙГЭМ

"Улсын хэмжээнд 1951 хүн ажиглалтад байна”

ЭМЯ-ийн эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.

Улсын хэмжээнд 3115 хүн тусгаарлагдан ажиглагдсанаас одоогоор 1951 хүн тусгаарлах байранд байна. Баян-Өлгийд 365, Дархан-Уул аймагт 173 , Сэлэнгэ аймагт 196 хүн тусгаарлагдаж байна. Орхон аймагт Алтанбулагийн хилээр өчигдөр ирсэн 44 хүн тусгаарлагдлаа. Сүүлийн үед орон нутгийн хилийн боомтуудаар манай иргэд ихээр орж ирж байгаа. Иймд  хилийн боомтуудтай аймгуудад анхаарал тавьж ажиллаж байна.

ДЭМБ-аас өгдөг зөвлөмжүүдэд  өөрчлөлт орсон. Тухайлбал,  метрийн зайнаас харилцаа үүсгэхэд зүгээр гэдэг байсан бол одоо 2 метрийн зайтай харилцаа тогтоо гэсэн. Түүнчлэн байнга хурал цуглаан хийдэг байгууллагуудыг онлайнаар хурлаа хий гэх зөвлөмжийг өгч байгаа. Бид гадаадад байгаа иргэдэдээ яамны сайт болон фэйсбүүк группээр дамжуулан зөвлөмжийг хүргүүлж байнагэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button