Колумбын шоронгоос оргохыг завдсан 23 оргодлыг хөнөөжээ

Ням гараг /2020.03.23/-т Колумб улсын шоронд хоригдож байгаа хоригдлууд коронавирусийн эсрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муу байна хэмээн эсэргүүцлийн жагсаал хийжээ. Эл үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан Богота хотын Ла Моделогийн шоронгоос 23 хоригдол оргохыг завдсаныг газар дээр нь буудаж, амь насыг нь хөнөөсөн байна.
Колумбын Хууль зүйн сайд Маргарита Кабелло хэлэхдээ:
Ла Моделогийн шоронд болсон үймээний үеэр 83 хоригдол шархдаж, 23 нь нас барсан. Үүнээс 32 хоригдол, долоон харуул эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Хоёр хамгаалагчийн биеийн байдал хүнд байна. Энэ хэргийн тухай хууль зүйн яам шалгаж байгаа.
Тэрээр хэлэхдээ, тус улсын 13 хорих ангиудад гарсан үймээн самуунтай холбоотой асуудлыг яг одоо зохицуулалт хийж байгаа. Түүнчлэн коронавирусийн халдвар авсан нэг ч хоригдол, асран хамгаалагч эсвэл захиргааны ажилтан байхгүй гэв.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.