ЭРҮҮЛ МЭНД

COVID-19: Хүүхдээ бусад хүүхдүүдтэй тоглохыг зөвшөөрөх нь зөв үү

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн дэгдэлтийг тогтоон барих, иргэдийг цар тахлаар өвчлүүлэхгүйн тулд гэртээ байж, хоёр болон түүнээс дээш тооны хүмүүс бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сэрэмжлүүлж байгаа. Гэвч урин дулаан цаг наашлахын хэрээр эцэг эхчүүд хүүхдээ бусад хүүхдүүдтэй тоглуулах эсэхэд эргэлзсээр байна. Ялангуяа гэртээ удаан хугацаанд хөл хориулж буй хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох, д амин дэм дутагдах зэргээр хөлрөх, бие сульдах шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Энэ тухай мэргэжилтнүүд зөвлөхдөө:

  • Коронавирус хатуу гадаргуу дээр тогтоц сайн, бусдад халдварлуулах магадлал өндөр тул хүүхдийг тоглоомын талбай дээр тоглуулахаас сэргийлэх
  • Хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчин тархах эрсдэлтэй тул сул шороо болон ил жорлонгийн ойролцоо тоглуулахаас зайлсхийх
  • Голын мөс цөмөрч хүүхэд унах эрсдэлтэй тул голын ойр орчим тоглуулахаас сэргийлэх
  • Унадаг дугуй, тэшүүр, скүүтерийг хоорондоо сольж унахгүй байхыг сэрэмжлүүлжээ.

ХҮҮХДИЙН ГАР ХҮРЭХ ОРЧМЫГ АРИУТГАХ, ГАРЫГ ЗӨВ УГААЛГАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Харин амралтын өдрүүдэд хүүхдүүдээ авч агаар салхинд гарах, уул модтой газраар зугаалахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button