ДЭЛХИЙ

“Токио-2020” олимп НЭГ ЖИЛЭЭР хойшлох нь тодорхой боллоо

Олон Улсын Олимпын Хорооноос энэ зун зохион байгуулагдах “Токио-2020” олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.03.24/ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьж, “Токио-2020” олимпыг нэг жилээр хойшлуулах санал тавьжээ. Томас Бах уг саналыг 100 хувь дэмжсэн байна. Ийнхүү олимп албан ёсоор хойшлох нь тодорхой боллоо.

Шинзо Абэ “Тамирчдыг бэлтгэлээ бүрэн хангасны дараа, мөн үзэгчдийг амар тайван үзэх боломжтой болсны дараа Олимп зохион байгуулах нь зөв алхам” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button