Нийгмийн

Д.Нямхүү: Истанбулаас ирсэн нэг хүнд коронавирусийн халдвар илэрч батлагдсан тоо 12 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн цаг үеийн байдлаар ээлжит мэдээллийг хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Ковид 19 халдварын тархалт өнөөдрийн байдлаар 512.701 тохиолдол, 239.495 нас баралт шинээр мэдээлэгдсэн байна. 50 гаруй улсын эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийсэнд манай улс оролцсон. Хурлын үеэр БНХАУ, БНСУ зэрэг улсууд дэгдэлтийн үед авсан үр дүнтэй арга хэмжээнүүдээсээ хуваалцсан. Хувийн хамгаалах хэрэгслүүдийн хувьд улс орон бүрт хүндээр тусаж байна. Цахим сургалтын санд ковид-19 халдвартын эмчилгээг хийх, тусгаарлах арга хэмжээний тухай шинэ сургалт орсон.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа

Хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд тус халдварыг авах эрсдэл нэмэгдэж байна. Итали улсад 4800 гаруй нас баралт бүртгэгдсэн байнэ. Мадрид хотод цогцос хадгалах байр сав хангалтгүйгээс шүүхийн шинжилгээний төвийг зохицуулалт хийж байна.

БНХАУ-ын халдварын тохиолдлын ихэнх хувь нь гадаадын иргэдээс зөөвөрлөгдөн ирж буй тул энэ Бямба гараг /2020.03.28/-аас гадаадаас жуулчид болон иргэдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. "Визтэй болон байнга оршин суух эрхтэй байхаас үл хамааран гадны иргэдийг оуулахгүй. Энэ хоригт дипломат ажилтнууд болон агаарын хөлгийн ажилтнууд хамаарахгүй" гэсэн байна.

Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Өнөөдрийн байдлаар 2330 иргэн тусгаарлах байранд эмчлүүлж байна. Өчигдрийн байдлаар 320 эмч мэргэжилтнүүд 1603 тусламж үйлчилгээг үзүүлсэн. Дийлэнх нь төрөлт болон хүүхэд, архи осол гэмтэлтэй дуудлага байсан. Гал тэргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Халуун үзэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эмнэлэгт халуун бууруулах болон өвчин намдаах эмийг эмнэлэгт эргэлтээр оруулахгүй байгаа. 52.275 эмч мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Орон нутагт буй оюутнууд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахыг хүссэн тул ирэх даваа гариг /2020.03.30/-аас харьяалагдах эмнэлгүүдэд ажиллана. Өчигдөр уламжлалт анагаахын чиглэлээр бусад улс орны эмч нартай цахим сургалтыг явуулсан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Токио- Улаанбаатарын онгоцоор ирсэн нийт 206 хүнийг шинжилгээг хийсэн. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг шинжилж дуусгасан. Станбулаас ирсэн нэг хүнд коронавирусийн халдвар илэрч батлагдсан тоо 12 боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button