НИЙГЭМ

Халдвар илэрсэн Туркийн иргэн Ерөнхийлөгчийн тусгаарлагдсан өрөөг голж байжээ

Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван иргэний хоёроос коронавирусийн халдвар илэрсэн талаар өнөөдөр ХӨСҮТ-ээс албан ёсоор мэдэгдсэн. Тэдний талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад ИНГЭЖ хариулсан юм.

Тэднийг гуравдугаар сарын 28-нд Солонгосын онгоцоор Монголд ирэхэд нь Хоёрдугаар эмнэлэгт, Ерөнхийлөгчийн тусгаарлагдсан өрөөнд тусгаарлажээ.

Гэтэл дээрх иргэд эл өрөөг голж, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нартай уулзуулж, тусгаарлалтаас гаргахыг шаардсан гэнэ. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодруулахад “Хүүхэд нь татаж унадаг өвчтэй юм билээ. Эхнэр нь сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй. Элчин сайд М.Ахмет Язалын зүгээс гэрээрээ тусгаарлагдах хүсэлт тавьж байсан. Бид тэрхүү саналыг нь хүлээж аваагүй” гэв.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button