Нийгмийн

“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан.

Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 байр сул байгаа аж. Тиймээс сул байгаа байруудыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хүрээнд гачигдалтай иргэдэд олгох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Ингэснээр Нийслэлийн Засаг дарга дээрх 9 байрыг “Орон сууцны хууль”-ийн дагуу дээрх зорилтот бүлгийн хүмүүст олгох юм.
Ташрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-01 17:45

Яасан удаан тараадаг абйр вэ? Юу нь хэцүү байна? Хүн олдохгүй гэх биш тооноос нь давсан хүн өрсөлдсөн.

Зочин
Зочин
2020-04-01 17:46

10 сар тараадаг абйр гэж юу байсан?

Холбоотой мэдээ

Back to top button