ЭМЯ: Сэжигтэй хоёр тохиолдлыг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарласан

ЭМЯ-аас өнөөдөр /2020.04.02/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.
Энэ үеэр тус ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
“Дэлхий даяар нийт 900 гаруй мянган хүн халдвараар өвчилсөн байна. Нийт халдвар авагсдын 4.4 хувь нас барж байгаа. Италд нас баралтын хувь хамгийн өндөр буюу 12 хувьд хүрсэн. АНУ-д зургаан долоо хоногтой хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Халдварын индекс өмнө нь 1,8 байсан бол одоо 2,5-3 болоод байна.
Түнчлэн Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа. Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан. Харин Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.