НИЙГЭМ
"Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс гаргаж байна”
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 192, цэргийн төв эмнэлэгт 42, Замын-Үүдэд 34, тандалтаар 5, нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр иргэнийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байгаа. Дараагийн нислэгээр ирэх 74 хүн хүлээн авах бэлтгэлээ хангасан” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.