ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ унаж, 2016 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрчээ

“COVID-19” халдварын улмаас зэсийн үнэ унаж, 2016 оны долдугаар сараас хойших хамгийн бага хэмжээнд хүрчээ. Нэг тонн зэсийн дундаж үнэ өнгөрсөн сард 5183 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар буурчээ.

Улс орнуудын Засгийн газрууд “COVID-19” халдварын тархалтыг зогсоох үүднээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор түүхий эдийн эрэлт буурсан нь зэсийн үнэд нөлөөлжээ. Хэдийгээр зэс олборлогч томоохон компани болох “Codelco” олборлолтоо бууруулахаас татгалзсан боловч гуравдугаар сарын 25-нд 8 тэрбум ам.долларын өртөг бүхий гурван төслөө зогсоосон байна. Тус компанийн ашиг өнгөрсөн онд худалдааны дайны улмаас 17 хувиар буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: economist.com

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button