ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Америкчууд Францын захиалсан амны хаалтыг замаас нь булаажээ

Прованс-Альп-Кот-Д’азур мужийн захирагч Рено Мусельер хэвлэлд, коронавирусийн тархалттай тэмцэх ажлын хүрээнд нийтдээ 60 сая амны хаалтыг Хятад улсын үйдвэрлэгчид захиалсан боловч, замаас нь Америкчууд үнэ цохин худалдаж авсныг тэр ярьжээ.

“Америкчууд бидний төлж байгаагаас гурав, дөрөв дахин их үнийг бэлнээр төлөөд авсан байна. Иймд дараагийн дөрвөн сая амны хаалтыг өөр замаар тээвэрлэх болно” гэж тэр Францын хэвлэлд ярьсан байна.

АНУ-д амны хаалтны хомсдол үүсэж, өөрсдийгөө коронавирусийн халдвараас хамгаалахад хэцүү болоод байгаа. Иймээс бусдын захиалгыг дундаас шүүрэх хандлага улс орон бүрт ажиглагдаад байгаа юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button