ДЭЛХИЙ

Шинж тэмдэггүй тээгчээс халдвар дамжсан нь батлагджээ

Сингапурт шинж тэмдэггүй тээгчээс коронавирус халдварласан анхны тохиолдол батлагджээ.

АНУ болон Сингапурын мэргэжилтнүүд тус улсад “COVID-19” өвчин ямар замаар халдварлаж байгааг нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд судалсан байна.

Сингапурын Эрүүл мэндийн яамны халдварт өвчин судлалын газрын дарга Вэрмон Ли "Судалгааны дүнд дор хаяж 10 хүн шинж тэмдэггүй тээгчээс халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний дотор Ухань хотоос ирсэн хоёр жуулчин байсан бөгөөд Сингапурт байх хугацаанд нь өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй” гэжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, халдвар анхны тээгчид шинж тэмдэг илрэхээс гурав хоногийн өмнө дамжих боломжтой байна.

Сингапурт коронавирусийн халдвар авсан хүний тоо 1000 давж, дөрвөн хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button