НИЙГЭМ
“Corona” шар айрагны үйлдвэрлэлт зогслоо

Мексикийн шар айраг “Corona”-гийн үйлдвэрлэл түр хугацаанд зогсжээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхлэх үед тус шар айрагны нэр асуудал дагуулж, борлуулалт нь унасан талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Тэгвэл Мексикийн засгийн газар нэн шаардлагатай бус аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Учир нь цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс нутгийн зарим хэсэгт хөл хорио тогтоосноор эдийн засаг нь хүнд сорилттой нүүр тулаад буй.
“Grupo Modelo” нэрт шар айрагны үйлдвэр уг зохицуулалтад өртсөн тул ийн үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ. Тус үйлдвэр “Corona”-гаас гадна “Modelo, “Pacifico” нэрийн шар айрагнуудыг үйлдвэрлэдэг юм.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.