НИЙГЭМ

Монгол иргэн онлайн дэлгүүрээс амны хаалт захиалаад 34 сая төгрөгөөр хохирчээ

Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын иргэн Т.Зоригт нь онлайн худалдааны дэлгүүрээс 100,000 ширхэг амны хаалт захиалж, 34 гаруй сая төгрөгөөр хохирсон талаар Buzzfeednews сайт нийтэлжээ. Т.Зоригт өөрөө тус сайтад хандаж, холбогдох баримтуудыг хавсран болсон үйл явдлыг мэдээлсэн байна.

Сайтад бичсэнээр, хоёрдугаар сард манай улс шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлэх үеэр амны хаалтны хомсдол үүссэн. Удалгүй гол импортлогч болох БНХАУ-тай хиллэдэг хилээ хааснаар урд хөршөөс амны хаалт захиалах боломжгүй болсон. Яг энэ үеэр Улаанбаатар хотод нэр бүхий эмнэлэг ажиллуулдаг Т.Зоригт нь Унгар улсад бүртгэлтэй Agro-SzabKft.com сайтад хандаж, амны хаалт захиалжээ.

Нийт 100,000 ширхэг амны хаалт нь 12,000 Евро буюу 13,109 ам.доллар болсон аж. Энэ нь 34,083,400 төгрөг болно.Т.Зоригт Эрүүл мэндийн яаманд хандаж, “Амны хаалт ирнэ, дахиад ч захиална” гэх утгатай зүйлийг хэлж байсан гэх.

Захиалсан амны хаалт ирээгүй бөгөөд луйвардуулсан гэдгээ тэр мэджээ. Европын орноор яваад ирсэн тул Т.Зоригт одоо 14 хоногийн тусгаарлалтад байгаа аж.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Buzzfeednews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button