НИЙГЭМ

Эмчлүүлж буй 12 тохиолдлын уушгины хатгалгаа арилжээ

Өнөөдөр /2020.04.05/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ард иргэддээ хандан амралтын өдрийн мэнд дэвшүүлсэн. Үүндээ шинэ төрлийн коронавируст нөхцөл байдлын талаарх зарим мэдээллийг багтаасан.

Тухайлбал, ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа доктортой уулзсан талаараа тэр бичсэн юм. Ийнхүү халдвар авсан нь тогтоогдож, эмчлүүлж буй өвчтнүүдийн уушгины хатгалгаа арилсан талаар ярилцжээ.

Бичвэрт, “Өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Гэхдээ цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст гурван өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана гэдэг мэргэжлийн хүний хатуу байр сууриа илэрхийлж байна. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байна” гэжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button