ДЭЛХИЙ

ФОТО: Японы их сургууль роботуудтай төгсөлтийн баяр хийжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эхний давалгаа дуусаж, дөрөвдүгээр сарын дундуур хоёр дахь давлагаа дэгдэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн. Улс, орон бүр дотооддоо хөл хорио тогтоож, олон хүн бөөгнөрсөн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх зохицуулалтыг хийж байгаа.

Тэгвэл Япон улсын BTT их сургууль төгсөлтийн баяраа оюутнуудыг цуглуулалгүй хийх арга болжээ. Өөрөөр хэлбэл, ёслолын ажиллагаанд зөвхөн сургуулийн удирдлагууд оролцсон бөгөөд оюутнуудтай цахимаар холбогдсон байна. Ингээд төгсөгчийн хувцастай роботуудын толгой хэсэгт оюутнуудтай шууд холбогдосон мэдээллийн хэрэгслийг байршуулж, диплом гардуулсан байна.

Төгсөлтийн үйл ажиллагаа өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болжээ.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Boredpanda

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button