ДЭЛХИЙ

Японд 40-өөс доош насныхан коронавирусийн халдвар авах нь ихэсжээ

Сүүлийн үед Японд залуу хүмүүс коронавирусийн халдвар авах нь ихэссэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Кацунобу Като “Сүүлийн үед Японд залуусын дунд коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байна. Халдвар авсан хүмүүсийн тал орчим хувийг 40 болон түүнээс доош насны хүмүүс эзэлж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийнх нь ямар замаар халдвар авсан болон хавьтсан хүмүүсийг олж тогтооход маш хэцүү байна” гэжээ.

Японд халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаа ч онцгой байдал тогтоох хэмжээний нөхцөл байдал хараахан үүсээгүй байна гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй Токиогийн захиргаа мөн ийм байр суурь баримталж байгаа аж.

Японд одоогийн байдлаар 3200 гаруй хүн коронавирусийн халдвар авч, 70 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: nhk.jp.org

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button