Хүнээс зэрлэг амьтанд “COVID-19” халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнгийн Надия хэмээх бар коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тус эмэгчин бар нь бар, арслангуудыг хооллож арчилдаг амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан нь батлагдсан байна.
Гуравдугаар сарын 27-ноос Надияд өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд түүнээс гадна гурван бар, дарвөн арсланд дамжин халдварласан тухай амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Халдвар авсан бар, арслангуудын эмчилж байна. Тус амьтны хүрээлэнг гуравдугаар сарын 16-наас хааж ажилтнуудыг нь коронавирусийн шинжилгээнд хамруулсан аж.
Энэ нь хүнээс зэрлэг амьтанд “COVID-19” халдварласан анхны тохиолдол болж байна. Өмнө нь хэд хэдэн гэрийн тэжээвэр амьтад хүнээс коронавирусийн халдвар авсан тохиолдол гарсан. Тухайлбал, Хонконг дахь хонь, Бельгийн гэрийн муур хүнээс халдвар авч байв.
ЭХ СУРВАЛЖ: nationalgeographic.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.