Нийгмийн

Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, мөн Нийслэлийн харъяа газрын дарга нар   онлайнаар оролцоно.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button