ДЭЛХИЙНИЙГЭМ

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан амны хаалт хийжээ

Дохионы хэлний багшаар суралцаж буй оюутан бүсгүй Лауренс  сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан амны хаалт хийжээ. Энэ нь даавуун амны хаалтын загварыг өөрчилж, амны хайрцаг уншихад тохиромжтой болгосон аж.

Тэрээр мөн сонсголын төхөөрөмжтэй хүмүүсийн нөхцөл байдлыг харгалзаж толгойндоо оосроор тогтоодог амны хаалтын санааг бодож олсон байна. 

Лауренс "Вирусээс үүдэн хүн бүр халдвараас сэргийлэхээр амны хаалт зүүж байгааг хараад дохионы хэлээр ойлголцдог нийгмийн хэсэг бүлэг хүмүүс хэрхэх вэ, амны хаалт зүүх үнэхээр чухал ч, бүх хүн хоорондоо төвөггүй ойлголцох нь бас чухал” гэжээ.

Түүнчлэн тус амны хаалтыг захиалахаар олон мужаас захиалга ирж байгаа бөгөөд тэрээр амны хаалтаа үнэ төлбөргүйгээр захиалагчдадаа илгээж буй аж.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс энэ төрлийн маскийг ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн өчигдрөөс эхлэн АНУ-д өөрсдөө давуун амны хаалт оёж зүүхийг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: gofundme.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button