ДЭЛХИЙ
“Covid-19” вирусийг анх бүтээж, БНХАУ-д тараасан гэх эрдэмтнийг баривчилсан уу

АНУ-ын телевизээр шинэ төрлийн коронавирусийг анхлан бүтээж, БНХАУ-д тараасан гэх эрдэмтнийг баривчилж буй үйл явдал мэдээлэгдсэн талаар Оросын terrnews сайт бичжээ. Баривчлагдсан эрдэмтэн нь Харвардын их сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч Чарльз Лийбер аж.
Түүнийг Covid-19 вирусийг зориудаар лабораторид бүтээж, Хятадын Ухань хотод дэгдээсэн гэж гадаадын зарим хэвлэл болон цахим хэрэглэгчид үзэж буй. Энэ нь түүний Уханийн их сургуультай урт хугацааны хамтын ажиллагаатай байсантай холбоотой бололтой.
Гэвч Factcheck сайт уг мэдээллийг худал гэж үгүйсгэсэн байна. Чарьлз Лийбер баривчлагдсан нь үнэн ч шалтгаан нь Харвард болон Уханийн их сургууль хооронд үүссэн санхүүгийн маргаантай холбоотой аж.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.