НИЙГЭМ

Д.Нямхүү: III.26-нд хойд хилээр орж ирсэн иргэнээс коронавирус илэрлээ

Өнөөдөр /2020.04.08/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

"Өчигдөр манай улсад нэг ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Харин гуравдугаар сарын 26-нд хойд хилээр орж ирээд ганцаараа тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ. Түүний шинжилгээ 28-ны өдөр сөрөг гарч байсан. Харин дөрөвдүгээр сарын 7-ны давтан шинжилгээгээр эерэг гарлаа” гэв.

Үүгээр манай улсад батлагдсан тохиолдол 16 болж нэмэгдлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button