ДЭЛХИЙ
Перуд эрчүүд сондгой, эмэгтэйчүүд тэгш тоотой өдрүүдэд гадагш гарч байна

Перу Улсад коронавирусийн тархалтыг саарулахын тулд иргэдийг хүйсийнхээ дагуу гэрээсээ гарах хязгаарлалт тогтоожээ.
Тодруулбал, эрчүүд сондгой тоотой буюу даваа, лхагва, баасан гаригт, эмэгтэйчүүд тэгш тоотой өдөр буюу мягмар, пүрэв, бямба гаригт гадагш гарахаар болжээ. Харин ням гаригт бүгд гадагш гарч болохгүй аж.
Тус улсын Ерөнхийлөгч Мартин Вискаррагийн мэдэгдсэнээр энэ нь аль болох олон хүнийг гэрт нь байлгах хамгийн шилдэг арга гэнэ. Энэхүү хөл хориог дор хаяж энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлүүлэх юм байна.
Мөн Панамд өнгөрсөн үүнтэй адил жендэрт суурилсан хязгаарлалт тогтоожээ.
Одоогоор тус улсад 1400 гаруй хүн коронавирусийн халдвар авчээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.