ДЭЛХИЙ
Италид нас баралтын тоо буурсан ч халдвар авагсдын тоо нэмэгдэж байна

Европ тивийн "COVID-19” тархалтын голомт болж буй Итали Улсад халдвараар нас баралтын тоо буурч эхэлжээ. Тухайлбал, мягмар гарагт /2020.04.07/ 604 хүн нас барсан бол лхагва гарагт /2020.04.08/ 542 хүн нас барсан байна.
Гэвч шинээр халдвар авагсдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд мягмар гарагт 3,039 хүн халдвар авсан бол лхагва гарагт энэ тоо 797-оор нэмэгдэж, 3,836 болжээ.
Одоогийн байдлаар тус улсад 139,422 хүн халдвар авч, 17,669 хүн нас барсан бол 26,491 хүн эдгэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.