ДЭЛХИЙ
Дэлхий даяар нэг өдрийн дотор 6.397 хүн нас баржээ

БНХАУ-д анхлан халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш уг халдвар дэлхийн 210 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 1.513.935 хүн халдвар авчээ.
Эх газрын Хятадад халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байгаа бол Итали, Испани, АНУ тэргүүтэй орнуудад халдварын олон тохиолдол бүртгэгдсээр байна.
Тэр дундаа АНУ-д халдвар хамгийн их тархсан бөгөөд сүүлийн мэдээллээр тус улсад 430.902 хүн халдвар авч, 14.706 хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий даяар 82.954 хүн шинээр халдвар авч, 6.397 хүн нас бараад байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.