НИЙГЭМ

Аврагч-усчин, шумбагчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

Онцгой байдлын ерөнхий газраас аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох дунд шатны “АУШДС-19.1” сургалтыг энэ сарын 01-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 23 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлагыг эзэмшин, “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.

Сургалтаар алба хаагчид ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд онолын болоод дадлага сургуулийг хийсэн юм.

Харин хээрийн дадлага сургууль анх удаа Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн  эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв”-д зохион байгуулагдсанаараа онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button