ДЭЛХИЙ
Сауди Арабын язгууртан гэр бүлийн дотор “COVID-19” эрчимтэй тархаж байна

Сауди Арабын язгууртан гэр бүлийн 150 гаруй гишүүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авчээ.
Ханхүү Хайзал бин Бандар бин Абдулазиз Ал Сауд тус вирусээр халдварлаж, биеийн байдал нь муудсан тул эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй талаар The New York Times сонин мэдээлжээ. Харин Салман хаан, хунтайж, Мохаммед бин Салман нар халдвараас урьдчилан сэргийлж, өөрсдийгөө гэртээ тусгаарлаад байна.
Язгууртан гэр бүлийн дотор халдвар эрчимтэй тархаж буй тул зөвхөн тэдэнд зориулж 500 ортой тасгийг бэлтгээд буй гэнэ.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Al Jazeera















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.