ДЭЛХИЙ

"COVID-19”-ийг зөгнөсөн зөнч: Энэ оны сүүлээр коронавирусээс ч хүчтэй гамшиг дахин болно

Энэтхэгийн залуу зурхайч Абхигя Ананд коронавирусийн талаар зөгнөн хэлж байжээ.

Тэрбээр 2019 оны наймдугаар сард өөрийн “Youtube” суваг дээрээ “2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл дэлхийд ноцтой аюул учрах болно” гэсэн видео байршуулсан байна.

Абхигя коронавирусийн дэгдэлт тавдугаар сарын 31-нд зогсоно гэж мэдэгдэж байсан боловч тэр өдөр дэгдэлтийн төгсгөл ирэхгүй. Харин тархалт ердөө хоёрхон өдөр буурна. Зургаадугаар сар дуустал бид ямар ч сайхан мэдээ сонсохгүй гэжээ.

Тэрээр саяхан хийсэн бичлэгтээ “2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны гуравдугаар сарын 31 хүртэл дэлхий дахинаа дахин гамшиг болно. Энэ нь коронавирусийн дэгдэлтээс ч илүү хүчтэй зүйл. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүн төрөлхтний үйлийн үр улам бүр нэмэгдэж байгаа тул бид амьтан агнах, байгальд хор хөнөөл учруулахаа болих хэрэгтэй. Хэрэв үүнийг зогсоохгүй бол эх дэлхийн уур хилэнтэй нүүр тулах болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: udayavani.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button