ДЭЛХИЙ

К-поп дуучин биеэ үнэлэгчид “COVID-19” халдаажээ

БНСУ-ын “Supernova” хамтлагийн дуучин, жүжигчин Чон Юн Хак гуравдугаар сарын сүүлээр “G-EEG” хөгжмийн шоуны шүүгчээр ажиллахаар Япон Улсыг зорьжээ. Тэрээр Японоос ирсэн даруйдаа Сөүлд 14 хоногийн гэрийн хорионд оржээ. Энэ үеэрээ гадуур явж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай газраар үйлчлүүлсэн байна.

Хорионы үеэр Юн Хакаас шинжилгээ авахад эерэг хариу гарчээ. Түүнтэй хамт цагийг өнгөрөөсөн биеэ үнэлэгч мөн халдвар авсан нь тогтоогдсон байна. 

Дуучны харьяалагддаг энтертейнментийн зүгээс “Насанд хүрэгчдийн газрын ажилтан А нь Юн Хакийн танил. Гэхдээ тэд өөр газар уулзсан. Юн Хак насанд хүрэгчдийн газарт очоогүй” гэжээ.

Харин дуучны мэдүүлснээр Японоос буцаж ирсэн гуравдугаар сарын 24-ний өдрөөс л бие нь тавгүйрхэж эхэлсэн ч хоёр өдрийн дараа биеэ үнэлэгчтэй уулзжээ. Улмаар гуравдугаар сарын 27-нд биеэ үнэлэгчийн бие мөн муудаж, шинжилгээ өгөхөд  хариу нь эерэг гарсан байна. Энэ хугацаанд биеэ үнэлэгчтэй хамт нэг өрөөнд байдаг өөр нэг биеэ үнэлэгч мөн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: soompi.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button