НИЙГЭМ
Д.Нямхүү: Коронавирусийн дахин нэг тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгээс нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад халдварын 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарч, хяналтад байгаа. Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 225 иргэн эмч нарын хяналтанд байна” гэлээ.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.