Энэтхэгт хорио цээрийн дэглэм зөрчсөн жуулчдаар 500 удаа уучлалт гуйлгажээ

Энэтхэгийн Ришикеш хотод хөл хорио зөрчсөн гадаадын арван иргэнд өвөрмөц шийтгэл оноосон байна.
Тодруулбал, тус хотын цагдаагийн газраас арван жуулчин тус бүр 500 удаа “Би хөл хорионы дэглэм зөрчсөнийхөө төлөө чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж бичих шийтгэж оноожээ.
Гадаадын иргэд хөл хориог зөрчсөн хэрэг нэмэгдэж байгаа тул зочид буудлуудад жуулчдыг зөвхөн дагалдах хүнтэйгээр гадагш гаргаж байх чиглэл өгсөн. Үүнийг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн арга хэмжээ авах болно” гэж тус улсын орон нутгийн цагдаагийн офицер Шарма мэдэгдэв.
Түүнчлэн тус улсад цагдаа нар коронавирусийн хэлбэртэй дуулга өмсөж иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа аж.

Одоогийн байдлаар тус улсад 9205 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 331 хүн эндэж, 1080 хүн эдгэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: www.france24.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.