ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Зургаан хүн хөл хорионы үеэр үдэшлэг зохиож байсан хүмүүст буудуулжээ

АНУ-ын Калифорни мужид "том” үдэшлэг зохиож байсан бүлэг хүмүүс гэртээ байх шаардлага тавьсан зургаан хүнийг буудаж, шархдуулсныг цагдаа нар мэдэгджээ. Буудлага баасан гарагийн орой Бейкерсфилд дэх орон сууцны цогцолборт болсныг нутгийн шерифийн албанаас мэдээлэв.

Дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй, нэг хүүхэд бууцалцааны үеэр шархтсан байна. Үймээн самуун дэгдээж, хүний амь нас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг сэжигтнээр татаж шалгаж буй юм.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тухай Керн дүүргийн Шерифийн хэлтсээс мэдэгджээ. Коронавирусын дэгдэлттэй тэмцэж буй Калифорнид өнгөрсөн сараас эхлэн аялал жуулчлалын хязгаарлалт тогтоожээ. /2020.04.11/-ний байдлаар тус мужид 21,794 тохиолдол бүртгэгдэж, 651 хүн нас барсан юм.Амбан захирагч Гэвин Ньюомын тушаалаар оршин суугчид зөвхөн хоол хүнс, эм худалдаж авах, нохойгоо салхилуулахаар гэрээсээ гарах боломжтой байна.

ЭХ СУРВАЛЖ: www.bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button