Д.Нямхүү: Өчигдөр нэг дор 13 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоо 30 боллоо

Өнөөдөр /2020.04.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
"Өчигдөр үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд нийт таван хүн эдгэрч, гэртээ тусгаарлагдаж байна.
Дөрөвдүгээр сарын 13-нд 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илрээгүй.
Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Түүний ойрын хавьтал болох 30 хүнийг илрүүлж, шинжлэхэд 13-ынх нь хариу эерэг гарлаа. Иймд нэг дор 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь Дархан-Уул аймагт, бусад нь Улаанбаатар хотод тусгаарлагдсан байсан.
Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр, Эрхүүгээс Улаан-Үд рүү автобусаар ирсэн 282 иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, тусгаарласан байсан.
Эдгээр тохиолдлууд нь ОХУ-д суралцаж байгаад хилээр орж ирсэн 19-23 насны оюутнууд юм” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хилийн цаана шалгуулж ирээгүй учраас замдаа автобусанд ч халдана даа. Хүний хувцасанд 3 хоног хадгалагддаг гэх юм. Тэр хүмүүс амьсгална биз дээ. Аюулын харанга зөөдөг буруу. Тэр улсуудтай нь яриад төлбөрийг нь
Францийн иргэнийг манайх энд нь эмчилж болж байна. Тийм маягаар тэнд нь мөнгийг өгөөд эмчилэх арга нээлттэй байхад. Автобусаар бөөгнүүлэн зөөж давхиад халдвар тарсан байна.Хариуцлага мөн үү.