НийгмийнЭРҮҮЛ МЭНД

ОХУ-аас ирээд ТУСГААРЛАГДСАН ОЮУТАН: Бид өвчин импортлоогүй

Өчигдөр /2020.04.14/ Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг мэдээлсэн.

Тухайн мэдээлэл цахим ертөнцөд цацагдсанаас хойш иргэдийн дунд багагүй бухимдал үүсээд байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Калининград хотод сурч байгаад энэ сарын 11-нд Хиагт-Алтанбулагаар хилээр эх орондоо ирсэн оюутан дараах нийтлэлийг цахим хуудсандаа нийтэлжээ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1136610670031219&id=100010468891398

Би ер нь барагтай бол пост энэ тэр бичдэггүй. Гэхдээ өчигдөр, өнөөдөр цацагдсан мэдээний доорх сэтгэгдлүүдийг уншаад үнэхээр эмзэглэсэн учраас бичлээ. Хэдэн хариуцлагагүй нөхөд авчирч биднийг аюулд орууллаа гээд байгаа хүмүүст хэлэхэд бүгд маск, бээлийгээ зүүгээд л, гараа ариутгаад л бүх хамгаалж болох аргаараа хамгаалаад л ирсэн. Таны үр хүүхэд, дүү, хамаатан садан чинь гадаадад хүнд нөхцөлд байвал ингэж хэлж чадах юм уу? Та бүхний хэнтэй ч хавьтуулалгүй карантинласан тул ЦУХАЛДУУ МОНГОЛ ХҮН ТА БИЕЭ БАРИНА УУ! Өвчин импортлоогүй ээ! Улс эх орныхоо төлөө харьд сурч байгаа ирээдүйн боловсон хүчин, иргэдээ л татаж байна! САЙД ДАРГЫН ХҮҮХДҮҮД ИРЭЭД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ! БОР ЗҮРХЭЭРЭЭ ЭНГИЙН АРДЫН ХҮҮХДҮҮД Л ИРЖ БАЙНА! Эртхэн ирэхгүй энэ тэр гээд байгаа хүмүүст ОДОО Ч СУРГУУЛИАС НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА учраас ирж чадахгүй байгаа зөндөө хүүхдүүд байгаа! Оросод ASIAN, CORONA энэ тэрээрээ дуудуулаад л арай гэж гэртээ ирэхэд нь бас л ӨВЧИН ИРЛЭЭ ГЭХ БАЙСАН ЮМ УУ? Хэн ч өвдөх гэж өвдөж, хэн нэгэнд халдаах гэж нутгаа зориогүй шүү дээ. Өөрсдөө ч мэдээгүй л байх. Миний хувьд Эрхүүд карантинд байхдаа шинжилгээ хийлгэхэд сөрөг гарсан, энд ч одоогийн байдлаар тайван байна.
Мөн энэ боломжийг ашиглаад бид бүхний төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа элчин, эмнэлгийн байгууллага, цэрэг цагдаагийн бүх ажилчидад чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
Анхаарал тавьж уншсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button