НИЙГЭМ

“Маскаа зүүцгээе” challenge эхлүүллээ

“Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-ноос 5 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.

Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж, “Маскаа зүүцгээе”  сhallenge-г эхлүүллээ. Энэхүү “сhallenge”-г үргэлжүүлэх дараагийн байгууллагаар Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, аянд нэгдэхийг уриалж байна.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох заалттай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button