НИЙГЭМ

Б.Болдсайхан: Олон хүнийг түгшээсэндээ “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг уучлалт хүсэж байна

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Улмаар тухайн хоёр тохиолдлын шинжилгээнийг ХӨСҮТ-ийн төв лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулахад хариу нь сөрөг гарсан талаар ЭМЯ шөнө 02.00 цагийн орчимд шуурхай мэдээлсэн.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан цахим хуудсаараа дамжуулан уучлалт хүсжээ. Тэрбээр “Бүгд маск шил зүүж, гараа сайн угааж, аль болох гарахгүй. Бусдад ойртохгүй, сайн унтаж амарч, хөнгөн зөв хооллож өөрийгөө ба бусадыг  COVID-19-өөс хамгаалаарай. Олон хүнийг түгшээсэндээ “Сонгдо” уучлалт хүсэж байна. Уучлаарай. Гэхдээ тандалт, хамгаалалтыг цаашид ч сайн хийнэ” гэж нийтэлжээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button