ДЭЛХИЙ
“Covid-19” вирусийн эсрэг вакциныг хамгийн анх хүн дээр туршлаа

Дэлхий дахинд “Covid-19” вирусийн халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг вирусийн эсрэг вакциныг гаргаж авахын тул хамгийн багадаа нэг жилийн хугацаа зарцуулна гэж мэдэгдсэн.
БНХАУ-ын эрдэмтэд энэ сарын сүүлээр гаргаж авсан вакциныхаа эхний хувилбаруудыг амьтан дээр туршина. Харин хүн дээр туршсан тохиолдол одоогоор гараагүй байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Тэгвэл АНУ-д шинэ коронавирусийн эсрэг вакциныг анх удаа хүн дээр туршсан байна. Туршилтад орохыг сайн дураар зөвшөөрсөн Женнифер Халлер, “Вакцин хийлгэсний дараа нэг өдрийн турш маш их халуурсан. Хоёр дахь өдөр гарын булчин өвдөж байсан. Цаашид бүх зовуурь арилсан” гэж ярьжээ.
Эх сурвалж: Telegraph















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.