Нийгмийн
"ХӨСҮТ-ээс эдгэрээд гарсан таван хүнээс вирусийн ЭСРЭГ БИЕТ илэрсэн”

ЭМЯ-наас коронавиусийн талаар ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгөв.
Тэрээр “Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй. Эдгэрээд гарсан таван хүний ийлдэс нь ХӨСҮТ-д хадгалагдаж байгаа. Түүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн. Бид эмчилгээний үр дүнг шалгах зорилгоор эмчлүүлж буй хүмүүстээ вирус илрүүлэх шинжилгээ болон вирусийн эсрэг үүсдэг бие илрүүлэх шинжилгээг хийдэг” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
вирусийн эсрэг бие илэрсэн гэхээрээ дархлаажсан гэсэн үг үү?