ДЭЛХИЙ
Сарьсан багваахайнаас өөр нэгэн төрлийн коронавирусийг илрүүлжээ

Энэтхэгийн судлаачид сарьсан багваахайн биеэс коранавирусийн дахин өөр нэг төрлийг илрүүлжээ.
Тодруулбал, 25 сарьсан багваахайнд шинжилгээ хийхэд коронавирусийн өөр төрөл болох Bat coronavirus (BtCoV) байгааг тогтоосон байна.
Вирус судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Прага Д.Ядав “Одоогоор энэ төрөл нь хүний биед өвчин үүсгэдэг гэж нотлох баримт, судалгаа байхгүй байна” гэж мэдэгджээ.
Уг вирус нь Энэтхэгийн өмнөд мужид нутагладаг Птеропус болон Русеттус зүйлийн сарьсан багваахайнаас илэрсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: indiatoday.in















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.