НИЙГЭМ
ЭМЯ: Гадаадад халдвар авсан таван монгол иргэн эдгэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Энэ үеэр “Одоогоор гадаадад халдвар авсан Монголын 13 иргэн байна. Швед, Швейцариас тус бүр хоёр иргэн ЭМЯ-тай холбогдон, зөвлөгөө авсан. Швейцарьт байгаа хоёр монгол иргэний шинжилгээ сөрөг гарч, эдгэрсэн. Шведэд байгаа хоёр иргэний тусгаарлалтын хугацаа дуусаж, шинжилгээ өгсөн. БНСУ-д халдвар авсан хоёр иргэн эдгэсэн. Тэдний нэг нь гэртээ, нөгөө нь эмнэлэгт эмчлүүлсэн. Одоогоор Монголын таван иргэн эдгээд байна. Мөн таван иргэн гэрийн тусгаарлалтаас гараад байгаа” гэв.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.