НИЙГЭМ
ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн дахин нэг оюутнаас халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 иргэнээс давтан шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Мөн тандалтын зорилгоор дөрвөн хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэгийнх нь хариу эерэг гарлаа. Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор дамжин эх орондоо ирсэн оюутан. Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг оюутан. Тус сургуульд халдвар илрээд байсан. Тиймээс тус сургуулиас ирсэн 30 иргэнийг тусад нь тусгаарлагдсан нь оножээ. 33 дахь тохиолдлоос гурван удаа шинжилгээ авч, халдвартайг нь тогтоосон” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.