ДЭЛХИЙ
Казахстанд нэг эмнэлгийн 200 орчим хүн “COVID-19”-ийн халдвар авчээ

Казахстанд эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөнүүд болон эмч, сувилагч нийлээд 200 орчим хүн коронавирус халдвар авсан нь тогтоогджээ.
Одоогоор өвчний шинж тэмдэг илэрсэн эмч, сувилагч нарыг тус улсын халдварт өвчин судлалын төвд шилжүүлсэн байна.
Эмнэлгийн олон ажилтан халдвар авсан нь “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалтгүй авсантай холбоотой гэж нийгмийн зүгээс шүүмжилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Казахстанд халдварын 1676 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барж, 400 хүн эдгэжээ.
ЭХ СУРВАЛЖ: tass.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.