ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Олон улсын тээврийн жолоочоос “covid-19” илэрлээ

Монгол Улсад “covid-19” 34 дэхь тохиолдол бүртгэгдсэнийг дөнгөж сая /2020.04.21-ний өдрийн 14.15/ цагт ЭМЯ-наас мэдээллээ.

Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн олон улсын тээврийн жолооч коронавирусээр халдварласан байжээ. Тухайн иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, ирэхдээ тусгаарлалтад аваад байсан аж.

Энэ талаар ЭМЯ-наас, “Эл иргэнийг зочид буудалд тусгаарлаад байсан. Халдвар авсан хүн гэр бүлээрээ ирсэн. Гэр бүлийнхэн нь мөн тусгаарлагдаад байсан. Одоогоор эхнэрээс нь шинж тэмдэг илрээгүй байна. Хариу нь ЭЕРЭГ гарсан буюу батлагдсан иргэнд одоогоор халдварын шинж илрээгүй байна. Эмнэлэгт хэвтүүлсний дараа илрэх байх. Хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аас дамжин Унгарын Будапешт яваад ирсэн хүн байна лээ. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа тул илүү анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button