НИЙГЭМ

ХӨСҮТ: Хөдөлгөөн хязгаарласан УОК-ын шийдвэр зөв

Өчигдөр /2020.04.22/ нэг олон улсын тээврийн жолооч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Түүний ойрын хавьтал болох 46 хүнийг Сэлэнгэ, Замын-Үүд, Улаанбаатар тэргүүтэй газруудад тусгаарлаж, шинжилсэн. Улаанбаатар хотод тусгаарлагдсан 23 хүнийх нь хариу сөрөг гарсан тухай өнөөдөр мэдээлсэн. Мөн халдвар авсан жолоочийн кабинд нь хамт сууж ирсэн эхнэрээс халдвар илэрсэн билээ.

Харин өчигдөр Улсын онцгой комисс орой 18.30 цагт шуурхай хуралдаан зарлаж, Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Хэрэв халдвар авсан жолоочийг тухайн үед нь тусгаарласан юм бол яагаад хөдөлгөөн хорив гэдэг иргэдэд эргэлзээ төрүүлсэн.

Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа, УОК-ийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр,

“Ер нь тээврийн машинууд эвдэрч, гэмтээд урагш, хойш олон газраар явдаг. Хөдөлгөөн замбараагүй байгаа. Тиймээс халдвар илэрчхээд байхад нөхцөл байдлыг цэгцлэх нь зөв. Иймд УОК-ийн шийдвэр ч зөв” гэсэн юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button