ДЭЛХИЙ

Герман Улс "COVID-19”-ийн эсрэг вакциныг хүн дээр турших эрх авчээ

Герман Улсын BioNTech гэх биотехнологийн компани "COVID-19”-ийн эсрэг вакциныг хүн дээр турших эрх авсан хэмээн тус улсын эрүүл мэндийн үндэсний газраас мэдэгджээ.

Эхний ээлжид 18-55 насны эрүүл, чийрэг биетэй 200 хүнд туршиж, дараагийн ээлжинд коронавирусийн халдвараар нас барах өндөр эрсдэлтэй иргэдэд туршихаар төлөвлөсөн бөгөөд маргаашаас туршилт эхлэх аж.

BioNTech компанийн хэлснээр эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын голлох тоглогч болох Pfizer-тэй хамтран BNT162 нэртэй вакцин хөгжүүлж буй аж.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button